Ачаа тээвэр / КаргоБид хятад улсаас бүх төрлийн ачаа тээвэр хийж байна

Карго өгөх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

AZOD-ний албан ёсны зохиогчийн эрхтэй сошиал платформ бөгөөд , энэхүү үйлчилгээний нөхцөлд андройд болон IOS үйлдлийн систем дээрх аппликейшн хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах, ашиглах хадгалах талаар болон хэрэглэгчийн эрх үүрэг, хэрэглэгчдэд хориглох зүйлсийн талаар мэдээллийг хүргэхэд оршино.

САНАМЖ:

    ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ,ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНӨӨР Azod.mn БҮРТГЭЛ ҮҮСГЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ-г ашиглах эрхтэй болно. Хэрвээ та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг танд зөвлөж байна.


    Azod.mn үндсэн нөхцөл, хэрэглэгчийн гэрээний нөхцөлийг бие даан өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэглэгч бүртгэлээ устгаагүй тохиолдолд тус өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрчлөлтийн талаарх мэдээллийг Azod.mn аппликейшн болон www.Azod.mn вэб сайтаар дамжуулан тухай бүр илгээх болно.

1.Хэрэглэгчийн эрх, үүрэг

1.1 Энэ хүүwww.Azod.mn вэб сайт нь Azod.mn-ийн өмч бөгөөд хэрэглэгч нь Монгол” улсын иргэд байна.

1.2 Хэрэглэгч Azod.mn нэвтрэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцах үүрэгтэй.

1.3 Хэрэглэгч бүртгэлийн мэдээлэл бөглөж, үйлчилгээний нөхцөлтэй танилцан, хүлээн зөвшөөрснөөр Azod.mn нэвтрэн, үйлчилгээг ашиглах эрх үүснэ.

1.4 Хэрэглэгч аппликейшнд нэвтэрснээр өөрийн профайл хуудсыг үүсгэх, өөрийн нийтлэл контентуудыг оруулах, өөрийн профайл тохиргоог удирдах, аппликейшн дээр бүртгэлтэй хэрэглэгчийг дагах, нийтлэлүүдийг үзэх, сэтгэгдэл үлдээх, хуваалцах, зар мэдээлэл оруулах, өөрийн бизнес болон үйлчилгээний газраа бүртгүүлэх боломжтой болно.

1.5 Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон профайл хуудас бусдад хэрхэн харагдах зэрэг тохиргоог өөрийн хэрэглээндээ тааруулан тохируулах эрхтэй. Мөн цаашид тус бүртгэлээ ашиглах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд бүртгэлээ устгах эрхтэй.

1.6 Azod.mn дээр бүртгэлтэй бусад хэрэглэгчийн зохисгүй агуулга бүхий контент, зар мэдээ, байршил зэргийн талаар гомдол гаргах, мэдээллэх эрхтэй байна.

1.7 Хэрэглэгч нь Azod.mn маркетаар зарлан борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.

2.Хэрэглэгчийн мэдээлэл

2.1 Azod.mn аппликейшнд бүртгүүлэхдээ өгөх мэдээлэл нь мэдээлэл хамгаалах үндэслэл болох тул заавал хадгалагдана.

Үүнд:

2.1.1 Овог, нэр, нас, хүйс зэрэг нь таныг цахим орчинд хариуцлага хүлээхүйц насны чадамжит иргэн гэдгийг нотлох

2.1.2 Утасны дугаар болон имэйл Azod.mn нэвтрэх, лавлах төвд холбогдон мэдээлэл авах нууц үгээ сэргээх зэрэг боломж олгох

2.1.3 Azod.mn нь таны таниж магадгүй хүмүүстэйгээ холбогдох боломжыг нэмэгдүүлэх зорилгоор таны зөвшөөрөлтэйгөөр профайл мэдээллийг бусад хэрэглэгчдэд харуулж болно.

3. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбоотой үүрэг:

3.1.Azod.mn нь системийн аюулгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн нууцлалыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллана.

3.2.Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба хангаагүйн улмаас үүсэх эрсдэлийг Azod.mn хариуцахгүй.

3.3 Хэрэглэгч аппликейшнд нэвтрэх нууц үгээ бусдад алдахгүй байх, дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.4 Хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа ашиглахаа больсон эсвэл эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд Azod.mn өөрийн эрхээр нэвтрэн бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.

3.5 Хэрэглэгч Azod.mn бүртгэлээ бусдад ашиглуулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.6 Хэрэглэгч өөрийн бүртгэлээ сэргээлгэх, эсвэл гар утсаа бусдад алдан Azod.mn руу хандах боломжгүй болсон тохиолдолд 75105500 лавлах төвд холбогдон өөрийн бүртгэлээ түр хаалган бусдад зүй бусаар ашиглуулахаас сэргийлэх үүрэгтэй.

4.Баталгаа өгөхгүй зүйлс:

4.1 Бид Azod.mn дээр бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээлэл болон оруулсан нийтлэл, контент, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг хариуцахгүй бөгөөд зар сурталчилгааны үнэн бодит байдлын зарласан хэрэглэгч, байгууллага өөрөө хариуцна.

4.2 Azod.mn дээр танихгүй хэрэглэгчтэй холбогдсоноос болж, өөрийн эд хөрөнгө, бие махбодь, сэтгэл зүйн хор хохирол учирсан.

4.3 Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдалд

5. Хэрэглэгчид хориглох зүйл:

5.1 Azod.mn дэх өөрийн бүртгэлийг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах ба бусдад дамжуулан худалдах, бусдад хэрэглүүлж мөнгө авах зэрэг үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл хийхийг хориглоно.

5.2 Azod.mn программыг задалж, ямар нэг хэсэгт өөрчлөлт оруулах байдлаар байдлаар ашиглахыг хатуу хориглоно.

5.3 Бусдыг гүтгэн доромжилсон, үг өгүүлбэр, утга агуулга бүхий контент нийтлэх

5.4 Садар самуун сурталчилсан агуулга бүхий контент нийтлэх

5.5 Бусдын мэдээлэл, зураг ашиглан хэрэглэгчийн бүртгэл үүсгэн бусадтай холбогдох

5.6 Цахим орчин дахь худал мэдээлэл буюу суртал ухуулга болон заль мэх

5.7 Үндэсний аюулгүй байдал (терроризмыг сурталчлах)

5.8 Цахим гадуурхал, дарамт үзүүлэх

5.9 Өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг уриалсан утга бүхий контент, нийтлэл оруулах, хуваалцахыг хориглоно.

“Azod.mn”

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 3-р хороо Оршил төв 6-р давхар 601-602

Гомдол хүсэлт хүлээн авах:

Утас: 77008336

Имэйл: Monwofed@mwf.mn